Голомт банк ХК-аас энгийн хувьцааны 12 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг нэмж гаргахаар төлөвлөж байна.
Системийн нөлөө бүхий банкны нэг [MSE:GLMT] Голомт банк ХК-аас гаргасан энгийн хувьцааныхаа 12 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг нэмж гаргахаар төлөвлөж байна.
Мэдээж уг асуудлыг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдээр батлуулах шаардлагатай тул ирэх сарын 17-нд хэлэлцүүлэх төлөвтэй байна. Харин нэмэлт хувьцааг хэзээ гаргах нь тодорхой бус байгааг хэлэх хэрэгтэй.
Бидний мэдэж байгаачлан [MSE:GLMT] Голомт банк ХК нь 2022 онд дотоодын хөрөнгийн зах зээл дээр IPO гарган 21,000 гаруй хөрөнгө оруулагчаас 118.8 тэрбум төгрөг босгож байсан.
Банкны зүгээс цаашид олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах төлөвлөгөө ч бас байгаа ажээ./Marketinfo.mn/
🏦4 хувьцаат компани хэлбэрээ өөрчилж ХХК болохоор төлөвлөж байна.
Системийн нөлөө бүхий банкны нэг [MSE:GLMT] Голомт банк ХК-аас гаргасан энгийн хувьцааныхаа 12 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг нэмж гаргахаар төлөвлөж байна.
Мэдээж уг асуудлыг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдээр батлуулах шаардлагатай тул ирэх сарын 17-нд хэлэлцүүлэх төлөвтэй байна. Харин нэмэлт хувьцааг хэзээ гаргах нь тодорхой бус байгааг хэлэх хэрэгтэй.
Бидний мэдэж байгаачлан [MSE:GLMT] Голомт банк ХК нь 2022 онд дотоодын хөрөнгийн зах зээл дээр IPO гарган 21,000 гаруй хөрөнгө оруулагчаас 118.8 тэрбум төгрөг босгож байсан.
Банкны зүгээс цаашид олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах төлөвлөгөө ч бас байгаа ажээ.
💸 Төгрөгийн гадаад вальюттай харьцах дундаж ханш суларчээ.
Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 2 дугаар сард 3459.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 67.3, өмнөх сарынхаас 27.4 төгрөгөөр суларчээ.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3601.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 60.3 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 49.3 төгрөгөөр сулрав. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 37.56 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5, өмнөх сарынхаас 3.9 төгрөгөөр суларсан байна.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 2 дугаар сард 475.43 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.9, өмнөх сарынхаас 5.4 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Монгол Улсын Засгийн газрын бондын 22.1 хувийг “BlackRock” компани эзэмшиж байна.
Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж сүүлийн нэг сарын хугацаанд өсөөд байна
Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээлд нийт 2.1 тэрбум ам.долларын бонд гаргалаа. Бонд эзэмшигчдийн бүтцийг харвал АНУ-ын “BlackRock” компани хамгийн их буюу нийт үнэт цаасны 22.1 хувийг эзэмшиж байгаа бол “Goldman Sachs”, “UBS”, “Royal Bank of Canada” зэрэг хөрөнгө оруулалтын банкнууд тус бүр 10 гаруй хувийг эзэмшиж байгаа аж.
Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж өсөж байгаа юм. Энэ нь олон улсын хөрөнгө оруулалтын орчин эргэлзээтэй болж, эрсдэлтэйд тооцогдох Монгол Улсын бондыг хөрөнгө оруулагчид зарж эхэлжээ.
Харин Засгийн газраас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Төрийн банк болон Хадгаламж даатгалын корпорацын эзэмшиж буй Засгийн газрын бондыг арилжаалах талаар мэдэгдсэний дараа бондуудын өгөөж огцом өсөж эхэлжээ. Тухайлбал: 2028 онд дуусах “Хүннү” бондын өгөөж хоёрдугаар сараас хойш ойролцоогоор 40 суурь нэгжээр өсөөд байгаа ба лхагва гарагаас хойш 16 суурь нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. /BloombergTV/
Компаниудын ашиг өссөнөөр 2024 оны IV улиралд АНУ-ын ДНБ 2.4 хувиар өсөв
Хүнс, эрчим хүчийг оруулалгүй тооцсон хувийн хэрэглээний зардлын индекс 2.6 хувь болж буурсан байна
(Bloomberg) — Компаниудын ашиг өссөнөөр өнгөрсөн оны IV улиралд АНУ-ын эдийн засаг шинжээчдийн таамаглаж байснаас хурдацтай тэлсэн байна. Харин 12 дугаар сараар эцэслэсэн улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.4 хувиар өсжээ.
АНУ-ын компаниудын татварын дараах ашиг IV улиралд 5.9 хувиар өссөн нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт болж байгаа юм. Санхүүгийн бус корпорацуудын ашгийн хэмжээ 15.9 хувь болж өссөн нь 1950-иад оноос 2020 он хүртэл давамгайлж байсан түвшнээс давлаа.
Энэхүү үзүүлэлт АНУ-ын компаниуд тарифын нөлөөгөөр үүсэж болох зардлын өсөлтийг энэ оны хувьд хэрэглэгчдэд нөлөөлөхгүйгээр шингээх боломж байгааг харуулж байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид үзэж байна.
Түүнчлэн “IV улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний мэдээлэл нь эдийн засаг 2025 оныг эрч хүчтэй, өсөлттэй эхлүүлсэн бөгөөд бодлогын тодорхойгүй байдлыг тэсвэрлэж чадна гэсэн дохио өглөө” гэж “Wells Fargo”-ийн эдийн засагч Шеннон Греин, Тим Куинлан нар байр сууриа илэрхийллээ. Хэдий тийм боловч энэ онд асар их тодорхойгүй байдал үүсгэж буй худалдааны бодлогын эсрэг бизнесүүд хэрхэн ажиллах вэ гэдэг нь анхаарал татаж байгааг дурдсан байна.
Хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого эдийн засгийн засагт хэрхэн нөлөөлөх талаар болгоомжилсон байр суурьтай байгаа юм. Тиймээс 2025 онд эдийн засгийн өсөлт удааширна гэж таамаглагчид ерөнхийдөө зонхилж байна гэж хэлж болохоор байна.
Tesla: Тарифын хариу арга хэмжээ үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй
Өмнөх худалдааны хоригуудын улмаас цахилгаан автомашины импортын тариф нэмэгдсэн гэж “Tesla” компани мэдэгдэв
“Tesla” компани Дональд Трампын тарифын арга хэмжээний хариуд бусад улс орнуудын авч буй арга хэмжээнээс болгоомжилж байгаагаа мэдэгдлээ. Тухайлбал: энэ долоо хоногт тус компани АНУ-ын засаг захиргаанд хандан “Тарифын бодлого нь цахилгаан автомашины үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж анхааруулсан байна.
“АНУ-ын экспорт бусад орнуудын “Худалдааны дайн”-д авах хариу арга хэмжээнд шууд өртөх эрсдэлтэй”. Өмнөх худалдааны хоригуудын улмаас цахилгаан автомашины импортын тариф нэмэгдсэн” гэж “Tesla” компаниас гуравдугаар сарын 11-нд АНУ-ын худалдааны төлөөлөгчид илгээсэн захидалдаа онцолжээ.
© 2025 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency