Мэдээ мэдээлэл

📌Хөрөнгийн зах зээлийн тойм

Нийтэлсэн огноо: Wednesday March 4th, 2026

Мэдээний огноо: 2026 оны 03 сарын 02

ДОТООД МЭДЭЭ

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН 2025 ОНЫ ТОЙМ

Монголын нээлттэй арилжаалагддаг 32 компанийн ногдол ашгийн мэдээгээ одоогийн байдлаар зарлалаа.

Биржийн бус зах зээлд 2025 онд нийт 125 үнэт цаас гаргагчийн, 405 транч 150 өрийн хэрэгсэл бүртгэгджээ. Үүнээс төгрөгөөр 2,385.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэгдэж бодитоор 1,589.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд бүртгэлтэй биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох эрхтэй, бүртгэлтэй шууд оролцогч нийт 39 байна. Үүнээс давхардсан тоогоор андеррайтер 25, дилер 25, брокер 31, ХОС 6 компани байна. Харин шууд оролцогч нарт бүртгэлтэй шууд бус оролцогч хувь хүн 5,226, хуулийн этгээд 471 байна.

Нийт бондын 36.6 хувийг санхүүгийн салбар, 34.0 хувийг барилга, 17.5 хувийг эрчим хүч, 4.5 хувийг уул уурхай, 3.0 хувийг худалдаа үйлчилгээ, 1.5 хувийг бусад салбар, 1.3 хувийг боловсрол, эрүүл мэндийн салбар, 0.9 хувийг үйлдвэрлэл, 0.7 хувийг хөдөө аж ахуйн салбар тус тус эзэлж байна.

Санхүүгийн салбарын бондын 59.0 хувийг ББСБ, 28.7 хувийг барьцаалан зээлдүүлэх газар, 12.1 хувийг хөрөнгө оруулалтын салбар, 0.2 хувийг үнэт цаасны компани тус тус эзэлж байна.

Эх сурвалж: CNBC
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 12.8 ПУНКТЭЭР БУУРЛАА
“Хэрэглэгчийн итгэлийн индекс” нь эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2025 оны 4-р улиралд 91.9 буюу өмнөх улирлын түвшнээс 6.5 пунктээр буурсан байна.
Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 859 иргэд хамрагдаж, эдийн засгийн өнөөгийн төлөв, ойрын ирээдүйн хандлагын талаар мэдээлэл өгсөн байна.
Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг Өнөөгийн байдлын индекс энэ улиралд 127.1-ээс 116.5 болж буурсан ба хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг Ирээдүйн хүлээлтийн индекс 89-өөс 83.9 болж өмнөх улирлаас буурсан.
Дээрх хоёр индексийн нийлбэрээр Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 91.9 байгаа нь жилийн өмнөхөөс 12.8 пунктээр буурсан үзүүлэлт байна. 

Эх сурвалж: Үндэсний судалгаа, зөвлөгөөний төв NRCC.mn
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
ЭРТ ЭХЭЛБЭЛ ИЛҮҮ ИХ ӨГӨӨЖ
“Үнэт Секьюритис” ҮЦК-иас улирал бүр зохион байгуулдаг ээлжит урамшуулалт аян “ЭРТ ЭХЭЛБЭЛ, ИЛҮҮ ИХ ӨГӨӨЖ” уриан дор 2 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Энэхүү аян нь зөвхөн урамшуулал бус Зардлаа үр ашигтайгаар бууруулж, зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэх, мөн зах зээлийн энэхүү мөчлөгийг шимтгэлийн таатай нөхцөлтэйгөөр ашиглах боломжийг хөрөнгө оруулагч танд олгож байна.
WEEK 2: Хувьцааны (BUY) арилжааны шимтгэлийн 60%-н буцаан олголттой😉
Арилжааны шимтгэлийн урамшуулалт аяны эхний 7 хоног амжилттай өндөрлөж, 2-р шат буюу WEEK 2 (60% off) эхэллээ.

Урамшуулалт аянд хэн хамрагдах боломжтой вэ?
• Үнэт секьюритис ҮЦК–д ҮЦ-ны данстай харилцагч бүр хамрагдах боломжто
• ҮЦ-ны данс онлайнаар нээх бол ⬇️
iOS хэрэглэгчид: ЭНД ДАРНА УУ
Android хэрэглэгчид: ЭНД ДАРНА УУ

📅 Үргэлжлэх хугацаа: 2026.03.02 –2026.03.06
⚠️Аяны хүрээнд зөвхөн хувьцаа худалдан авах (buy) арилжааны шимтгэлийг чөлөөлөх бөгөөд шимтгэлийг тухай бүр бүтнээр нь суутган авч, хөнгөлөлттэй шимтгэлийн зөрүү дүнг дараа долоо хоногийн ажлын эхний өдөр харилцагчид буцаан шилжүүлнэ.

ГАДААД МЭДЭЭ

НЕФТИЙН ҮНЭ 100 АМ ДОЛЛАРТ ХҮРЭХ ҮҮ?

Амралтын өдрүүдэд АНУ Иранд цохилт өгсний дараа Хормузын хоолойгоор дамжих урсгал тасалдаж болзошгүй гэсэн айдас дахин сэргэж, нефтийн зах зээл боломжит нийлүүлэлтийн шокд бэлдэж байна.

Одоогийн байдлаар АНУ болон Ираны хооронд бүрэн хэмжээний цэргийн мөргөлдөөн өрнөж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Хэрэв энэ байдал хэдэн өдрөөр үргэлжилж Иран болон түүний холбоотнууд бүрэн хэмжээний хариу цохилт өгвөл Ойрх Дорнодоор дамжих нефтийн урсгалд томоохон тасалдал үүсэх зэрэг нефтийн зах зээлийн хамгийн муу дохиотой тулгарч болзошгүй. Харин АНУ Ираны тэнгисийн цэрэг болон зэвсэгт хүчнийг урьдчилан саармагжуулж, Хормузын хоолойгоор дамжих танкерын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой бол энэ эрсдэлээс зайлсхийж чадна.
Хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр анхаарал дахин Хормузын хоолой руу чиглэж байна. Тэнд ямар нэгэн саатал гарвал дэлхийн нефть болон шингэрүүлсэн байгалийн хийн урсгалд шууд бөгөөд асар их нөлөө үзүүлэх юм.
Оман болон Ираны хооронд байрлах энэ хоолой нь дэлхийн түүхий нефтийн гол дамжин өнгөрөх зам юм. Kpler-ийн мэдээлснээр 2025 онд өдөрт ойролцоогоор 13 сая баррель нефть уг хоолойгоор дамжин өнгөрөх төлөвтэй байгаа нь далайгаар тээвэрлэгддэг нийт нефтийн урсгалын ойролцоогоор 31 хувьтай тэнцэж байна.

Хэрэв Хормузын хоолой удаан хугацаагаар хаагдвал дэлхийн нефтийн нийлүүлэлт огцом буурч зах зээл дээр нийлүүлэлтийн тасалдал үүссэнээр үнэ өсөх юм.

Эх сурвалж: CNBC.com

 

📢ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОХ ХЯЛБАР БОЛЛОО🚀
“Unet SC” аппликейшнаа татаж амжаагүй бол яг одоо татаж аваарай. Хөрөнгө оруулагч болоход хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид танд тусалъя⬇️

Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн онцлох мэдээ мэдээллийн товхимолыг авахыг хүсвэл и-мэйл хаягаа илгээгээрэй.

Please enable JavaScript in your browser to complete this form.

© 2026 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency