Асуулт, хариултууд

Үнэт цаасны компани гэдэг нь СЗХ – с олгогдох тусгай зөвшөөрлийн хүрээнд брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх болон андеррайтертийн үйл ажиллагааг аль нэгийг нь эсвэл хавсран эрхэлж үйл ажиллагаагааа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Брокерийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компани нь таны нэрийн өмнөөс, таны өгсөн захиалгаар биржийн болон биржийн бус зах зээлийн арилжаанд оролцоход зуучилдаг байгууллага юм.

Та үнэт цаасн данстай эсэхээ 2 аргаар шалгах боломжтой.

  • “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК – ийн цахим хуудсаар орж, регистрийн дугаараа оруулж шалгах
  • 158989 дугаар луу өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр мэдэх боломжтой.

Хувьцаа нь компанийн тодорхой хэсгийг эзэмших эрхийг хэлэх буюу компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.

Бонд нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацаа, хүү болон бусад нөхцөлтэйгөөр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм.

Компанийн ашгаас хөрөнгө оруулагчдад хуваарилж буй хэсгийг ногдол ашиг гэнэ.

Хөрөнгө оруулалтын хувьцааны хэлбэрээс хоёр аргаар өгөөж хүртэх боломжтой ба ногдол ашиг болон зах зээлийн ханшийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой. Харин бондын хувьд одоогоор  хүүгийн ашиг хүртэх боломжтой байна.

Ногдол ашгийн татвар –  5%,

Хаалттай бондын Татвар –  10%

Нээлттэй бондын татвар –  5%

Та 5 хүртэлх ҮЦК -д үнэт цаасны данс нээлгэх боломжтой тул та өөр ҮЦК -д данстай байсан ч манайд данс нээлгэх боломжтой.

Боломжтой. Та үнэт цаасны компанидаа хандан хүсэлтээ гаргах боломжтой.

Үнэт цаас гаргагч нь анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд болон хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгохыг анхдагч зах зээл гэнэ.

Харин хоёрдогч зах зээл гэж аль хэдийн анхдагч зах зээлд арилжаалагдсан бүтээгдэхүүнийг авч зарах үйл ажиллагааг хэлнэ.

Топ 20МХБ-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журам”-ийн дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлэх ба багцыг жил бүр шинэчилдэг.

MSE A – 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн тус индексийг тооцоолж эхэлсэн бөгөөд индексийн багцад МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн I ангилалд багтсан компаниудын үнэт цаас орно.

MSE B – 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн тус индексийг тооцоолж эхэлсэн бөгөөд индексийн багцад МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн II ангилалд багтсан компаниудын үнэт цаас орно.

МХБ – ийн арилжаа ДАВАА-БААСАН гарагийн 10:00-13:00 цагийн хооронд хийгддэг. Та арилжаа хаагдсаны дараа захиалга өгсөн бол дараагийн ажлын өдөр захиалга нь орно. Мөн зах зээлийн захиалгыг бирж хаалттай байх хугацаанд өгөх боломжгүйг анхаарна уу.

Та манай брокертой холбогдож өөрийн овог, нэр, регистрийн дугаараа хэлж шалгуулах боломжтой.

Брокертой холбогдох бол 7700 9090 утсаар холбогдоно уу.

Та манай брокертой холбогдож өөрийн овог, нэр, регистрийн дугаараа хэлж шалгуулах боломжтой.

Та данс нээлгэхдээ дараах аргаар нээх боломжтой

А. Онлайнаар данс нээх

usecurities.mn хаягаар нэвтэрч ДАНС НЭЭХ цэсэнд өөрийн и-мэйл хаягаараа бүртгүүлэн нэвтэрсний дараагаар өөрийн бүртгэлийг баталгаажуулж хувийн мэдээлэл бөглөх хэсэгт мэдээллээ оруулан харилцагчийн гэгээр байгуулснаар данс нээх;

Б. Та Үнэт секьюритисийн ажлын байранд өөрийн бичиг баримттай ирж бүртгүүлэх боломжтой.

Монгол Улсын иргэн:

– Данс нээх хүсэлт

– Иргэний үнэмлэх

Монгол Улсын хуулийн этгээд:

– Данс нээх хүсэлт

– Үйлчилгээ авах тухай албан бичиг

– Гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь

– Данс удирдах эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга баталгаа. Нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь

– ҮЦТХТ данс нээлгэх гэрээ

– Компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

18 доош насны хүүхэд:

– Төрсний гэрчилгээ болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

– Хүүхдийн өөрийн нэр дээрх дансны дугаар

Гадаад иргэн:

– Гадаад паспорт

– МУ эсвэл ОУ – ын аль нэг арилжааны банканд данстай тухай тодорхойлолт

– ҮЦТХТ данс нээлгэх гэрээ

Гадаад улсын хуулийн этгээд:

– Компанийн гэрчилгээ эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг

– Гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн томилсон шийдвэр

– Эцсийн өмчлөгчийн мэдээлэл

– МУ эсвэл ОУ-ын аль нэг арилжааны банканд данстай тухай  тодорхойлолт

– Компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

– Итгэмжлэл шаардлагатай тохиолдолд

 

 

Ажлын 1-2 хоногт таны данс нээгдэнэ.

Данс нээлгэх хураамж:

*хувь хүн бол – 5000₮

*хуулийн этгээд бол – 50,000₮

Та манай лавлах утас болох 7700 9090 дугаарт холбогдон тодруулах боломжтой мөн өөрийн биеээр манай ажлын байранд ирж данс нээх явцаа шалгуулах боломжтой.

Боломжтой. Та хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон асран хамгаалагчын иргэний үнэмлэхтэй манай салбарт ирж хамтран эзэмших гэрээг байгуулснаар данс нээлгэх боломжтой. Мөн хүүхэд тань өөрийн нэр дээр данстай байх шаардлагатай.

Та онлайн системээр хандан өөрийгөө баталгаажуулсан тохиолдолд данс нээх боломжтой.

Арилжааны шимтгэл 1% байдаг.

Та МХБ – ийн арилжаанд оролцохдоо манай онлайн брокерийн үйлчилгээ болон аппликейшн ашиглаж оролцох боломжтой.

Харилцагч захиалга өгөхдөө манай онлайн арилжааны систем болон өөрийн биеээр ирж захиалга өгөх боломжтой.

Онлайн арилжааны системээр захиалга өгөхдөө:

-Захиалгын төрөл сонгох,

-Захиалга өгөх үнэт цаасыг сонгох,

-Захиалгын тоо ширхэг хэмжээгээ оруулах.

Биеээр ирж захиалга өгөхдөө:

-Захиалгын хуудсыг бөглөж, брокероор дамжуулан захиалга өгөх боломжтой.

Харилцагч мөнгө татах хүсэлт гаргахдаа онлайн арилжааны систем болон биетээр ирж мөнгө хүсэх өргөдөл гаргах;

Захиалга биелээгүй тохиолдолд шимтгэл авахгүй ба таны захиалга биелсэн тохиолдолд арилжааны үнийн дүнгийн 1% бодогдоно.

Та манай ҮЦК – д данс нээлгэснээр гадаад болон дотоодын арилжаанд оролцох эрх үүснэ. Арилжаанд оролцохдоо онлайн арилжааны систем болон брокероор дамжуулан захиалга өгөх боломжтой.

Харилцагч арилжааны захиалга өгөхдөө дараах мэдээллийг бидэнд бүртгэлтэй утас, бүртгэлтэй цахим хаяг болон захиалгын хуудсаар дамжуулах өгөх ба Үүнд:

  • Ү/Ц -ны нэр, симбол
  • Авах/зарах үнэ
  • Ширхэг
  • Захиалга идэвхитэй байх хугацаа

Гадаад арилжааны данс нь гэрээ байгуулж баталгаажуулснаар гадаад арилжааны захиалгыг шууд өгөх боломжтой.

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency