Системийн нөлөө бүхий 5 банкны 2025 оны жилийн эцсийн тайлан зарлагдлаа.
Нийтэлсэн огноо: Thursday February 5th, 2026
Системийн нөлөө бүхий 5 банкнуудын 2025 оны жилийн эцсийн тайлангууд зарлагджээ. Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлог өөрчлөлтүүд байгааг дурдъя
- Банкнуудын хөрөнгө 2025 онд бүгд өсөлттэй гарсан ба өсөлтийн хувиар авч үзвэл Голомт банк 23.4%-ийн өсөлтөөр бусад банкуудаа тэргүүлсэн бол Төрийн банк 8.2% өсөлтөөр сүүл мушгижээ. Банкнуудын нийт хөрөнгө нийлбэр дүнгээр 74.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 18.1% өсөлт болсон байна. Өсөлтийн голлох шалтгаан нь зээлийн өсөлт байв. 2025 оны 3-р улирлын байдлаар улсын дундаж цалин 9.4% өссөн нь иргэдийн зээлийн эрэлтийг нэмэгдүүлсэн нь ийнхүү зээл өсөх суурь шалтгаан болсон байна. Банкнуудын зээлийн өсөлтийг дэлгэрүүлэн авч үзвэл Хаан банкны зээл 20.4% өсөж 14.3 их наяд төгрөгт, Голомт банкны зээл 10.8% өсөж 8.3 их наяд төгрөг, Хас банкны зээл 4.2 их наяд төгрөгт хүрч 15.2%-иар, ХХБ-ны зээл 8.1 их наяд төгрөгт хүрч 27.6%-иар, Төрийн банкны зээл 4.2 их наяд төгрөгт хүрч 19.3%-иар тус тус өсжээ.
- Ашигт ажиллагааны хувьд 5 системийн банкны 2 нь өмнөх оны ашгаа давуулж чадсан бол 3 банкны ашиг өмнөх оноос бууралт үзүүлжээ. Тухайлбал Хаан банкны татварын дараах цэвэр ашиг 694.8 тэрбум төгрөгт (8.8% өсөлт) хүрч ашигт ажиллагаагаараа тэргүүлсэн бол Хас банкны ашиг 172.7 тэрбум (1.6% өсөлт) хүрсэн байна. Харин Голомт, ХХБ, Төрийн банкнуудын ашиг 15.0%-22.6% буурсан үзүүлэлттэй гарсан байна. Арилжааны банкнуудын хувьд зээлийн багц өссөнтэй холбоотой хүүгийн орлого өссөн хэдий ч хатуу мөнгөний бодлоготой холбоотой эх үүсвэрийн зардал өссөн нь ашигт ажиллагаа буурах гол шалтгаан болсон байна. Мөн түүнчлэн үйл ажиллагааны зардал Хаан, Голомт, ХХБ-ууд дээр өссөн нь ашигт ажиллагааг бууруулсан байна.
- Ашигт ажиллагаа өндөр үзүүлэлттэй гарсан банкнуудын хувьд өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа өндөр үзүүлэлттэй гарсан буюу Хаан банкны харьцаа үзүүлэлт 17.5%, Хас банкны хувьд 20.1% тус тус гарсан нь 2026 онд зээл тэлэх орон зай өндөр, ногдол ашиг тараах боломж өндөр буйг илэрхийлж байна. Харин бусад системийн банкнуудын хувьд тус харьцаа нь 14%-15% хооронд байгаа нь зээлийн өсөлт болон ногдол ашгийн орон зай харьцангуй хязгаарлагдмал байгааг илэрхийлнэ.
- 2022-2023 оны хооронд арилжааны банкнууд IPO хийснээс хойш 2025 оны эцсийн байдлаар хувьцааны ханш Хаан, Хас банкнууд өсөлттэй, Голомт банкны хувьд IPO-ийн ханшин дээр ирсэн байгаа бол ХХБ, Төрийн банкнуудын хувьд уналттай байна.
Та дээрх банкнуудад хөрөнгө оруулахыг хүсвэл манай UNET SC апп-ыг татаж аван арилжаандаа оролцоорой.
