News

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 35 жилийн ойн “Цан цохих хүндэтгэлийн арга хэмжээ” болж өндөрлөлөө.

Нийтэлсэн огноо: Monday January 19th, 2026

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийн үед, Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлж, үнэт цаасны зах зээлийн үндэс суурийг тавин Монголын хөрөнгийн биржийг байгуулсан нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал болсон билээ.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монголын хөрөнгийн зах зээлийн төлөвшил, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн Монголын хөрөнгийн биржийн удирдлага, ажилтан, албан хаагчид, түүнчлэн зах зээлийн нийт оролцогч байгууллагууд, мэргэжлийн хамт олонд чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлж, цаашдын ажил үйлс нь өргөжин тэлж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд үнэт цэнтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн онцлох мэдээ мэдээллийн товхимолыг авахыг хүсвэл и-мэйл хаягаа илгээгээрэй.

Please enable JavaScript in your browser to complete this form.

© 2026 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency