Мэдээний огноо: 2025 оны 06 сарын 16
МАНДАЛ ДААТГАЛ ХК-ААС 5%-ТАЙ ТЭНЦЭХ ХУВЬЦААГАА ХАЛААСЛАНА
5-р сараас хойш зах зээл дээр хувьцаа нь ихээхэн хөдөлгөөнтэй байгаа [MSE:MNDL] Мандал даатгал ХК нь компанийнхаа 5%-тай тэнцэх 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авч халааслах шийдвэрээ зарлав.
Шийдвэрийн дагуу худалдан авах ажиллагааг ирэх долоо хоногоос эхэлж энэ сарын 26-н хүртэл хэрэгжүүлэх бөгөөд багцаар болон зах зээлээс авах аж.
Компанийн эзэмшлийг харвал 80.86%-ийг нөлөө бүхий 4 хөрөнгө оруулагч, 19.14%-ийг гадаад, дотоодын 14,400 гаруй жижиг хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Харин хувьцааны арилжааны идэвхийн хувьд өнгөрсөн 2024 онд өдрийн дундаж арилжаа 6.8 сая төгрөг байсан нь идэвхи сул үнэт цаасанд тооцогдсон юм.
Нэмж дурьдахад 5-р сар гарснаас хойш тус компанийн хувьцаан дээр багц арилжаа идэвхитэй явагдаж, нийт 3 удаагийн хэлцэлээр 154.8 сая ширхэг буюу 24.8%-тай тэнцэх хувьцаа 11.2 тэрбумаар зарагдаад байгаа.
Эх сурвалж: /Marketinfo/
МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал зэргийг харгалзан үзэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Түүнчлэн банкнаас шинээр олгох болон нөхцөл өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэсэн байна.
Жилийн инфляц саарч, 2025 оны тавдугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувтай гарсан байна.
ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ ӨСЖЭЭ
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын тал Иранд цохилт өгснөө мэдэгдсэнээр Ойрх Дорнод дахь хурцадмал байдал улам даамжирч, улмаар газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлолоос үүдэн газрын тосны үнэ өнөө өглөө 5 хувиар өсөж, сүүлийн хоёр сар гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Тодруулбал, Brent маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 3.91 ам.доллар буюу 5.64 хувиар өсөж, нэг торх нь 73.27 ам.доллар болсон нь дөрөвдүгээр сарын 3-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Израилын тал Иранд цохилт өгсөн гэдгээ баасан гаргийн үүрээр мэдэгдсэн бөгөөд Техранд дэлбэрэлт сонсогдсон гэж Ираны хэвлэлүүд мэдээлжээ.
“MST Marquee” компанийн эрчим хүчний ахлах шинжээч Саул Кавонич хэлэхдээ “Ираны тал бүс нутгийн газрын тосны дэд бүтцийг онилон хариу цохилт өгөх хүртлээ мөргөлдөөн даамжирвал газрын тосны нийлүүлэлтэд бодитоор нөлөөлнө” гэжээ. “Хамгийн муу хувилбараар Ираны тал дэд бүтцэд халдах эсвэл Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хязгаарлах замаар өдөрт 20 сая торх нефтийн нийлүүлэлтэд саад учруулж болзошгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.банк бодлогын хүүд дахин өөрчлөлт оруулахгүй гэж шинжээчид үзэж байна.
📈ДАЙНТАЙ ХОЛБООТОЙ АЙДАС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ БУТ НИРГЭВ
Худалдааны хэлэлцээрийн найдвараар эхэлсэн долоо хоног газрын тосны үнийн огцом өсөлт, хөрөнгийн зах зээлийн уналтаар өндөрлөв
АНУ ба Хятадын худалдааны хэлэлцээр Лондон хотод үр дүнтэй болж, зах зээл эерэг хандлагатайгаар долоо хоногийг эхлүүлсэн ч Израилийн Ираныг чиглэсэн цохилт газрын тосны үнийг огцом өсгөж, дэлхийн хөрөнгийн зах зээлийг унагахад хүргэсэн юм.
АНУ ба Бээжин “суурь ойлголцолд” хүрсэн ч тодорхойгүй байдал үлдсэн бөгөөд энэ хэлэлцээрийг албан ёсоор батлаагүй ч дэлхийн тарифын хурцадмал байдлыг зөөлрүүлэв.
Мөн дэлхий дахинд инфляцын дарамт буурч байгааг илтгэх шинж тэмдгүүд хөрөнгө оруулагчдыг зоригжууллаа. АНУ, Япон, Энэтхэг, Хятадын хэрэглэгч, үйлдвэрлэгчийн үнийн өсөлт хүлээлтээс бага гарсан ч тарифын нөлөө бүрэн мэдрэгдээгүй байгаа нь анхаарал татаж байна.
АНУ-ын урт хугацааны Treasury Bond-н арилжаа хүчтэй эрэлттэй байснаар улсын өрийн тогтвортой байдлын талаарх болгоомжлолыг түр намжаав. Ерөнхийлөгч Дональд Трампын “big, beautiful bill” буюу төсвийн алдагдал, холбооны өрийн асуудал зах зээлд дарамт үзүүлж байгаа ч энэ долоо хоногт түр амсхийлээ.
АНУ-ын хөрөнгө оруулагчид ам.доллараар илэрхийлэгдсэн хөрөнгөөс гаргах бодлогоо эргэн харж байна. Зарим нь бүрмөсөн зарж, зарим нь худалдан авалтаа бууруулах, зарим нь илүү их хедж хийх арга сонгож байна. Европын урт хугацааны хөрөнгө оруулагчид хеджийн харьцаагаа өсгөж байгаа нь ам.долларыг их хэмжээгээр зарахтай дүйцэж буй.
Долоо хоногийн бас нэг том хөдөлгөөн нь газрын тос байв – Баасан гарагт 10% хүртэл өсөж, нийт долоо хоногийн өсөлт 12–13.5%-д хүрлээ. Энэ нь 2022 оны 2 болон 10-р сараас хойших хамгийн том долоо хоногийн өсөлт болов. Үнийн өсөлт бага зэрэг намжаасан ч эрчим хүчний өндөр үнэ буцан ирж болзошгүй нь инфляцын төлөвт хэрхэн нөлөөлөх вэ?
Үүний талаар бодлогын тодорхой хариу ирэх долоо хоногт гарах магадлалтай. Канадын Калгари хотод болох G7-ийн дээд хэмжээний уулзалт ням гарагт эхэлж, АНУ-ын Холбооны Нөөцийн Сан, Японы Төв Банк, Английн Банк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна.
📊 Долоо хоногийн зах зээлийн гол хөдөлгөөнүүд:
🛢 Газрын тос: Brent 12%, WTI 13.5% өсөв – Баасан гарагт дангаараа 10%-д хүрч, 2022 оноос хойших хамгийн том долоо хоногийн өсөлтүүдийн нэг болов.
🪙 Алт: Долоо хоногийг 3.5%-ийн өсөлттэй өндөрлөж, 4-р сарын дээд амжилт $3,500/унц-аас $50-ын зайтай болов.
💵 Ам.доллар: Сагсан дахь валютуудтай харьцуулахад 1%-иар суларч, 3 жилийн доод түвшинд хүрэв. Евро 1.3%-иар өсөж, 2021 оноос хойш анх удаа $1.16-оос давсан.
Даваа гарагт зах зээлийг хөдөлгөж болзошгүй зүйлс:
© 2025 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency