Мэдээ

7 хоногийн тойм: Хөрөнгийн зах зээлийн тойм

Нийтэлсэн огноо: 2025-07-25

Мэдээний огноо: 2025 оны 5 сарын 18

Дотоод мэдээ

Монголын хөрөнгийн биржийн шинэ мэдээлэл

2025 оны эхний 4 сард үнэт цаасны зах зээл дээр 260.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 25.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс:

  • Анхдагч зах зээлийн арилжаа: 68 тэрбум төгрөг
  • Хоёрдогч зах зээлийн арилжаа: 192.0 тэрбум төгрөг

Гүйлгээний бүтцийг авч үзвэл:

  • 41.5% – Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
  • 26.8% – Компанийн бонд
  • 23.9% – Компанийн хувьцаа
  • 7.4% – Засгийн газрын бонд
  • 0.3% – Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх

Нийт арилжсан үнэт цаасны хэмжээ 304.2 сая ширхэг байсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 313.2 сая ширхгээр буурсан байна. Үүнээс:

  • Анхдагч зах зээлд: 590.0 мянган ширхэг
  • Хоёрдогч зах зээлд: 303.6 сая ширхэг

Юбикаб Холдинг IPO гаргана

Юбикаб Холдинг ХХК хувьцааны 25%-ийг олон нийтэд санал болгох IPO хийх зөвшөөрлөө авчээ. Компанийн бизнесийг нийт 49 тэрбум төгрөгөөр үнэлж, 100 гаруй сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 122.5₮-өөр худалдахаар төлөвлөж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарлаа

2025 оны I улиралд Монгол Улсын ДНБ 2.4% өссөн нь өнгөрсөн оны 7.9%-ийн өсөлттэй харьцуулахад мэдэгдэхүйц удаашралтай байна.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр:

  • Үйлчилгээний салбар – 1.2 нэгж хувийн өсөлт
  • ХАА – 1 нэгж хувийн өсөлт
  • Уул уурхай – 0.1 нэгж хувийн өсөлт

Нүүрсний экспорт 10%-иар буурч, 22.8 сая тонн болсон. Үнийн дүн 1.7 тэрбум ам.доллар болж буурсан бөгөөд гадаад худалдааны ашиг сүүлийн 3 жилийн доод цэгт хүрч, төлбөрийн тэнцэл 614 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

“Монголбанк эдийн засгийн өсөлтийг 7.4% гэж төсөөлж байгаа бол Дэлхийн Банк 6.3%, Азийн Хөгжлийн Банк 6.6%, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк 6.3% байна гэж үзэж байна.”

Гадаад мэдээ

АНУ Хятадаас ирэх илгээмжийн тарифыг буурууллаа

2025 оны 5-р сарын 13-нд Ерөнхийлөгч Д.Трамп Хятадаас АНУ руу илгээмжээр ирэх бараанд ногдуулах тарифыг 120%-аас 54%-д бууруулах зарлиг гаргав. Шинэ тариф 5-р сарын 14-ний 00:01 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.

Wall Street ба дэлхийн хөрөнгийн зах зээл

Баасан гарагт Уолл Стрит өсөлттэй хаагдсан бол Европын зах зээл тав дахь долоо хоногтоо дараалан өсөв. Энэ өсөлт нь АНУ, Хятадын хоорондын тарифын зөрчлийн зөөлрөлт, эерэг санхүүгийн тайлангуудтай холбоотой.

  • Dow Jones: +0.78% (42,654.74)
  • S&P 500: +0.70% (5,958.38)
  • Nasdaq: +0.52% (19,211.10)

Алтны үнэ сүүлийн 6 сарын хамгийн том алдагдлаа үзүүлэх төлөвтэй байгаа бол газрын тосны үнэ хэлбэлзэлтэй хэвээр байна. АНУ-ын жижиглэн худалдаа болон PPI сул гарсан нь Фед-ийн бодлогын хүлээлтэд нөлөөлсөн.

“Энэ уужрал түр зуурынх байж магадгүй. Тарифын нөлөө үргэлжлэн мэдрэгдэж байна” – Edmond de Rothschild

Эх сурвалж: Bloomberg, MarketInfo, TASS, Reuters

📢Өнөөдрөөс хөрөнгө оруулж эхэлье! 🚀📈
Unet SC апп-аа татаж амжаагүй бол яг одоо татаж аваарай. Хөрөнгө оруулагч болоход хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид тусалъя⬇️

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency