Нийтлэл

Системийн нөлөө бүхий 5 банкны 2025 оны жилийн эцсийн тайлан зарлагдлаа.

Нийтэлсэн огноо: 2026-02-05

Системийн нөлөө бүхий 5 банкнуудын 2025 оны жилийн эцсийн тайлангууд зарлагджээ. Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлог өөрчлөлтүүд байгааг дурдъя

  1. Банкнуудын хөрөнгө 2025 онд бүгд өсөлттэй гарсан ба өсөлтийн хувиар авч үзвэл Голомт банк 23.4%-ийн өсөлтөөр бусад банкуудаа тэргүүлсэн бол Төрийн банк 8.2% өсөлтөөр сүүл мушгижээ. Банкнуудын нийт хөрөнгө нийлбэр дүнгээр 74.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 18.1% өсөлт болсон байна. Өсөлтийн голлох шалтгаан нь зээлийн өсөлт байв. 2025 оны 3-р улирлын байдлаар улсын дундаж цалин 9.4% өссөн нь иргэдийн зээлийн эрэлтийг нэмэгдүүлсэн нь ийнхүү зээл өсөх суурь шалтгаан болсон байна. Банкнуудын зээлийн өсөлтийг дэлгэрүүлэн авч үзвэл Хаан банкны зээл 20.4% өсөж 14.3 их наяд төгрөгт, Голомт банкны зээл 10.8% өсөж 8.3 их наяд төгрөг, Хас банкны зээл 4.2 их наяд төгрөгт хүрч 15.2%-иар, ХХБ-ны зээл 8.1 их наяд төгрөгт хүрч 27.6%-иар, Төрийн банкны зээл 4.2 их наяд төгрөгт хүрч 19.3%-иар тус тус өсжээ.
  2. Ашигт ажиллагааны хувьд 5 системийн банкны 2 нь өмнөх оны ашгаа давуулж чадсан бол 3 банкны ашиг өмнөх оноос бууралт үзүүлжээ. Тухайлбал Хаан банкны татварын дараах цэвэр ашиг 694.8 тэрбум төгрөгт (8.8% өсөлт) хүрч ашигт ажиллагаагаараа тэргүүлсэн бол Хас банкны ашиг 172.7 тэрбум (1.6% өсөлт) хүрсэн байна. Харин Голомт, ХХБ, Төрийн банкнуудын ашиг 15.0%-22.6% буурсан үзүүлэлттэй гарсан байна. Арилжааны банкнуудын хувьд зээлийн багц өссөнтэй холбоотой хүүгийн орлого өссөн хэдий ч хатуу мөнгөний бодлоготой холбоотой эх үүсвэрийн зардал өссөн нь ашигт ажиллагаа буурах гол шалтгаан болсон байна. Мөн түүнчлэн үйл ажиллагааны зардал Хаан, Голомт, ХХБ-ууд дээр өссөн нь ашигт ажиллагааг бууруулсан байна.
  3. Ашигт ажиллагаа өндөр үзүүлэлттэй гарсан банкнуудын хувьд өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа өндөр үзүүлэлттэй гарсан буюу Хаан банкны харьцаа үзүүлэлт 17.5%, Хас банкны хувьд 20.1% тус тус гарсан нь 2026 онд зээл тэлэх орон зай өндөр, ногдол ашиг тараах боломж өндөр буйг илэрхийлж байна. Харин бусад системийн банкнуудын хувьд тус харьцаа нь 14%-15% хооронд байгаа нь зээлийн өсөлт болон ногдол ашгийн орон зай харьцангуй хязгаарлагдмал байгааг илэрхийлнэ.
  4. 2022-2023 оны хооронд арилжааны банкнууд IPO хийснээс хойш 2025 оны эцсийн байдлаар хувьцааны ханш Хаан, Хас банкнууд өсөлттэй, Голомт банкны хувьд IPO-ийн ханш нь дээр ирсэн байгаа бол ХХБ, Төрийн банкнуудын хувьд уналттай байна.

 

Та дээрх банкнуудад хөрөнгө оруулахыг хүсвэл манай UNET SC апп-ыг татаж арилжаандаа оролцоорой.

Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн онцлох мэдээ мэдээллийн товхимолыг авахыг хүсвэл и-мэйл хаягаа илгээгээрэй.

Please enable JavaScript in your browser to complete this form.

© 2026 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency