Бидний тухай

Үнэт Секьюритис Үнэт цаасны компанийн цахим хуудсаар зочилж буй эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.

“Үнэт Секьюритис ҮЦК” ХХК нь дотоодын биржийн болон биржийн бус зах зээлийн хөрөнгө оруулагчдад тэдгээрийн хөрөнгө оруулах сонирхолд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, багцын арилжаанд зуучлах үнэт цаасны брокерын үйлчилгээг үзүүлдэг.​

Манай баг банк санхүү, хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлага дээрээ үндэслэн 2024 оны 02 сарын 26-нд хөрөнгө оруулагчдын итгэлт зөвлөх, зах зээлийн түүчээлэгч болох зорилготойгоор компаниа үүсгэн байгуулж Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 289 дугаар тогтоолоор үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан.​

Бид Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны мэргэжлийн гишүүн болохынхоо хувьд зах зээлд найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийг манлайлах дуу хоолой байх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар байна. 


Эрхэм зорилго

Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцана

Алсын хараа

Хамтын хүчээр салбартаа тэргүүлэх компани болно.

Уриа

Хамтын үнэ цэн

© 2024 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency