Хөрөнгө оруулалт хийхэд хялбар боллоо

Page image

Хувьцааны хөрөнгө оруулалтын давуу тал


Орлого нэмэгдүүлэх боломж

Хувьцааны үнийн өсөлтөөс ашиг хүртэх замаар ашиг олж, санхүүгийн нэгээхэн эх үүсвэртэй болох

Хөрвөх чадвар өндөр

Хувьцааны зах зээл нь харьцангуй уян хатан бөгөөд та мөнгөний хэрэгцээ гарсан үедээ хувьцаагаа зах зээл дээр хурдан зарах боломжтой

Ногдол ашиг хүртэх

Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ихэнх нээлттэй компаниуд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгодог

ЯАГААД “ҮНЭТ СЕКЬЮРИТИС ҮЦК”-Г СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

“Үнэт секьюритис ҮЦК” ХХК нь хувь хүн болон байгууллагын хөрөнгө оруулагчдыг хувьцаа, бондын арилжаанд зуучлах, тэдгээрт хөрөнгийн зах зээлийн зөвлөгөө, мэдээлэл хүргэх болон хөрөнгийн удирдлага, санхүү төлөвлөлтөө хийхэд нь шаардлагатай мэдээллээр хангах зэрэг хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээг үзүүлдэг үнэт цаасны компани юм.

  • ✔ Мэргэжлийн брокерууд болон зөвлөхүүдийн баг
  • ✔ Зах зээлийн нөхцөл байдалд нийцсэн хөрөнгө оруулалтын зөвлөгөө мэдээлэл авах боломж
  • ✔ Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавьсан, ил тод, мэргэжлийн үйлчилгээ

UNET SC апп-ын давуу тал

Арилжаанд оролцоход хялбар

Монголын болон Гадаадын хөрөнгийн зах зээл дээр апп-аараа дамжуулан хялбараар арилжаа хийх боломжтой

Хөрөнгө оруулалтын хяналт ба удирдлага

Худалдан авсан хөрөнгө оруулалтынхаа үнэ цэнийн өсөлт бууралтыг графикаар харах боломжтой

Найдвартай байдал

Бид эрх бүхий байгууллагын шаардлагыг хангаж, харилцагчийн хувийн мэдээлэл, хөрөнгийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг

Хүүхдийнхээ дансыг давхар удирдах

Хэрэглэгч өөрийн данснаас гадна хүүхдийнхээ үнэт цаасны дансыг шууд удирдаж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх боломжтой

Асуулт хариулт

Хувьцаа нь компанийн тодорхой хэсгийг эзэмших эрхийг хэлэх буюу компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм. Бонд нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацаа, хүү болон бусад нөхцөлтэйгөөр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм.
Үнэт цаас гаргагч нь анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд болон хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгохыг анхдагч зах зээл гэнэ. Харин хоёрдогч зах зээл гэж аль хэдийн анхдагч зах зээлд арилжаалагдсан бүтээгдэхүүнийг авч зарах үйл ажиллагааг хэлнэ.
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн арилжаа Даваа гарагаас Баасан гараг хүртэл, ажлын өдрүүдэд 10:00–13:00 цагийн хооронд явагддаг. - Арилжаа хаагдсаны дараа өгсөн захиалга нь дараагийн ажлын өдөр арилжаанд орно. - Зах зээлийн захиалга нь зөвхөн арилжаа нээлттэй үед (10:00–13:00) өгөгдөх боломжтойг анхаарна уу.
Та үнэт цаасн данстай эсэхээ 2 аргаар шалгах боломжтой. 1.“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК – ийн цахим хуудсаар орж, регистрийн дугаараа оруулж шалгах 2.158989 дугаар луу өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр мэдэх боломжтой.
Боломжтой. Та өөрийн бүртгэлээрээ дамжуулан хүүхдийнхээ нэр данс данс нээж, хувьцаа худалдан авах, зарах арилжаанд оролцож хяналт тавих бүрэн боломжтой.
Харилцагч UNET SC апп-раа дамжуулан онлайнаар үнэт цаасны дансаа нээлгэх боломжтой.

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency