Мэдээ

📌 Монголын нээлттэй арилжаалагддаг 32 компанийн ногдол ашгийн мэдээгээ одоогийн байдлаар зарлалаа.

Нийтэлсэн огноо: 2026-02-24

Мэдээний огноо: 2026 оны 02 сарын 23

ДОТООД МЭДЭЭ

Хувьцаат компаниудын 2025 оны цэвэр ашгаас хуваарилах ногдол ашгийн мэдээллүүд зарлагдсаар байна.

Монголын нээлттэй арилжаалагддаг 32 компанийн ногдол ашгийн мэдээгээ одоогийн байдлаар зарлалаа.

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй ХК-иуд ногдол ашиг хуваарилах шийдвэрээ зарласаар байна. Өнөөдрийн байдлаар нийт 32 компани нэгж хувьцаанд оногдох ногдол ашгаа зарлаж, 17.6% хүртэл ногдол ашгийн өгөөжтэй байна. Доорх жагсаалтаар хувьцаат компаниудын 2/23-ний хаалтын ханшаар тооцсон ногдол ашгийн өгөөжийг хувиар харуулав.

  • Инновэйшн инвестмент (QPAY) – 17.6%
  • Мандал даатгал (MNDL) – 17.1%
  • Хаан банк (KHAN) – 14.7%
  • Монголын хөрөнгийн бирж (MSE) – 13.6%
  • АПУ (APU) – 13.2%
  • Тэнгэр даатгал (TGI) – 12.9%
  • Гермес центр (HRM) – 12.0%
  • Төрийн банк (SBM) – 10.9%
  • Тавантолгой (TTL) – 10.6%
  • Лэнд МН (LEND) – 10.1%
  • Бодь даатгал (BODI) – 7.0%
  • Ард даатгал (AIC) – 6.5%
  • Голомт банк (GLMT) – 6.4%
  • Түмэн шувуут (TUM) – 6.0%
  • Газар шим үйлдвэр (GAZR) – 6.0%
  • Улаанбаатар хивс (UBH) – 5.8%
  • Ай Түүлс (ITLS) – 5.7%
  • Монос хүнс (MFC) – 5.4%
  • Гутал (GTL) – 5.3%
  • БиДиСек (BDS) – 4.7%
  • ХОРИН ХОЁРДУГААР БААЗ (AHH) – 4.6%
  • Хас банк (XAC) – 4.4%
  • Техник импорт (TEX) – 3.8%
  • Хүрд (HRD) – 3.4%
  • Монложистикс Холдинг (MLG) – 3.3%
  • Ард кредит (ADB) – 3.1%
  • Сүү (SUU) – 1.8%
  • Талх чихэр (TCK) – 1.6%
  • Тандем Инвест ББСБ (TAND) – 1.6%
  • Дархан нэхий (NEH) – 1.0%
  • Баянгол зочид буудал (BNG) – 1.0%
  • Монгол шуудан (MNP) – 0.2%

Хэрэв та дээрх ХК-иудын хувьцааг худалдан авч ногдол ашгаас өгөөж хүртэхийг хүсвэл манай Unet SC аппликейшнийг татаарай. Мөн манай “Үнэт секьюритис” ҮЦК-тай холбогдож мэргэжлийн зөвлөхүүдээс мэдээлэл аваарай.

Монгол улсын эдийн засаг 2025 онд 6.8% өслөө
Манай улсын ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцсон) өнгөрсөн онд 89.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 11.5 хувь буюу 9.3 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 36.7 хувь буюу 2.2 их наяд, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 11.5 хувь буюу 4.1 их наяд, үйлдвэрлэл, барилга 22.4 хувь буюу 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
                                                                                                                                                                                                                                                                                                                Эх сурваж: ҮСХ
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр 2015 оны зэрэгцүүлэх үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2025 онд онд 34.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхтой харьцуулахад 6.8 хувь буюу 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Ийнхүү нөсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 33.2 хувь буюу 917.8 тэрбум, үйлдвэрлэл, барилгын салбарынх 11.4 хувь буюу 482.8 тэрбум, уул уурхай, олборлолт 10.6 хувь буюу 453.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. ДНБ 6.8 хувиар өссөний 2.9 нэгж хувийг хөдөө аж ахуйн, 1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын, 1.5 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын, 1 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: CNBC

ГАДААД МЭДЭЭ

Трампын тарифын эсрэг Дээд шүүхийн шийдвэрээс онцлох 4 гол дүгнэлт

АНУ-ын дээд шүүх баасан гарагт ерөнхийлөгч Дональд Трампын импортод ногдуулсан олон тооны тарифыг хүчингүй болгосон нь хүлээлтэд байсан асуудал байв. Харин тус шийдвэр нь эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдалд урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Шийдвэр болон түүнтэй холбоотой үр дагавраас гарсан таван гол дүгнэлтийг хүргэе.

1. Эдийн засгийн нөлөө – Одоогийн байдлаар эдийн засагт үзүүлэх өргөн хүрээний нөлөө хяналттай, зохицуулж болохуйц харагдаж байна. Гэвч эцсийн үр дүн нь Трампын дараагийн алхмууд болон буцаан олголттой холбоотой асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарна. Энэхүү шийдвэрийн эдийн засгийн үр дагаврыг хянаж болохуйц гэж тодорхойлсон ч тарифт мэдрэг жижиглэн худалдаа, үйлдвэрлэлийн салбаруудад асар олон тооны ашиг хүртэгчид гарч ирж болзошгүйг онцолжээ.
2. Инфляцад үзүүлэх нөлөө – Шүүхийн шийдвэр гарсан өдөр Худалдааны яам 12 дугаар сард суурь инфляц жилийн 3 хувийн түвшинд хүрч зорилтот 2 хувиас давсныг мэдээлсэн. Төв банкнаас тариф инфляцийг ойролцоогоор 0.5 нэгж хувиар өдөөдөг гэж тооцоолсон. Тиймээс тарифууд хүчингүй болсноор инфляцид үүсэх нэгэн сөрөг дарамт түр хугацаанд буурах боломжтой.
3. Зах зээлд тодорхой хэмжээний амралт – Өнгөрсөн жилийн ихэнх хугацаанд Трамп илүү хатуу, өндөр тариф тогтооно гэсэн мэдэгдэл хийх бүрт хөрөнгө оруулагчид эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилсон шийдвэрийн нөлөөгөөр санхүүгийн зах зээл хүчтэй савлаж, уналтад орж байсан бөгөөд хувьцаа болон бусад активуудын үнэ буурдаг байсан. Гэвч дараа нь Трамп хамгийн хатуу, түрэмгий арга хэмжээнүүдээсээ заримыг нь зөөлрүүлж эсвэл буцаах үед зах зээлүүд дахин өсөж, үнэ сэргэдэг байжээ. Энэ удаад ч мөн адил, баасан гарагт хувьцааны ханш өсөж, эдийн засгийн болон инфляцийн дарамтыг намжаав.
4. Буцаан олголтын асуудал – Дээд шүүх тарифыг хүчингүй болгосон тул өмнө нь тариф төлсөн компаниуд мөнгөө буцаан авах боломжтой юу гэдэг асуулт гарч ирсэн. Гэвч хэр хэмжээний мөнгө буцаах, ер нь буцаах уу гэдэг нь тодорхойгүй байгаа тул Уолл Стрит дээрх хариу үйлдэлд өөр өөр хүлээлттэй байна. Гол асуудал нь процесс бөгөөд Дээд шүүх тариф буцаах ёстой гэж шууд заагаагүй тул энэ асуудлыг доод шатны шүүхүүд шийдэх магадлалтай. Хэрэг доод шатны шүүхүүдээр дамжин удааширвал буцаан олголт бүр ч тодорхойгүй болох магадлалтай бөгөөд Засгийн газар өнгөрсөн хугацаанд төлсөн тарифыг буцаан олгохгүй байх магадлал өндөр.
Эх сурвалж: CNBC

Трампын тарифууд хүчингүй болсон ч өндөр тарифын хувь хэмжээнд хэвээр байх салбарууд

1962 оны Худалдааг өргөтгөх тухай хуулийн 232-р зүйлийн дагуу тогтоосон тарифууд энэ шийдвэрт хамаарахгүй юм. Эдгээр тариф нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй тодорхой бүтээгдэхүүнд чиглэдэг бөгөөд баасан гарагийн шийдвэрийн дараа ч хүчинтэй хэвээр байна.

🚗 Автомашин – АНУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч General Motors энэ онд 3–4 тэрбум ам.долларын тарифын зардал хүлээхээр тооцоолсон. Ford Motor 2026 онд тарифын цэвэр нөлөө ойролцоогоор 2 тэрбум ам.доллар хэвээр байна гэж мэдэгдсэн.
💊 Эмийн салбар – Merck, Bristol Myers Squibb, Novartis зэрэг томоохон компаниуд АНУ-д үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нөхцөлтэйгөөр гурван жилийн тарифын чөлөөлөлт авахын тулд үнийг сайн дурын үндсэн дээр бууруулах хэлэлцээрт гарын үсэг зурсан.
🪑Тавилга – Өнгөрсөн намар буйдан, гал тогооны шүүгээ, угаалгын өрөөний шүүгээ зэрэг бүтээгдэхүүнд 232-р зүйлийн дагуу ойролцоогоор 25%-ийн тариф ногдуулсан. IEEPA-ийн тарифууд хүчингүй болсон ч эдгээр тариф хэвээр үлдсэн.
🛒 Хүнс ба өргөн хэрэглээний савласан бүтээгдэхүүн – 232-р зүйлийн дагуу АНУ-д импортлогдож буй ган, хөнгөн цагаанд тариф хэвээр байна. Хөнгөн цагааны тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор Coca-Cola, PepsiCo, Keurig Dr Pepper, Reynolds зэрэг компаниуд үйлдвэрлэлийн зардлын өсөлттэй тулгарсаар байна.

 

📢ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОХ ХЯЛБАР БОЛЛОО🚀
“Unet SC” аппликейшнаа татаж амжаагүй бол яг одоо татаж аваарай. Хөрөнгө оруулагч болоход хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид танд тусалъя⬇️

Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн онцлох мэдээ мэдээллийн товхимолыг авахыг хүсвэл и-мэйл хаягаа илгээгээрэй.

Please enable JavaScript in your browser to complete this form.

© 2026 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency