Нийтлэл

Нийтэлсэн огноо: 2026-02-10

Мэдээний огноо: 2026 оны 02 сарын 10

ДОТООД МЭДЭЭ

Хувьцаат компаниудын 2025 оны цэвэр ашгаас хуваарилах ногдол ашгийн мэдээллүүд зарлагдсаар байна.

#TGI “Тэнгэр даатгал” ХК 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

“Тэнгэр даатгал” ХК 2025 оны татварыг дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 114.4 төгрөгийн нийт 6,864,000,000.00 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар мэдэгдлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байхаар тогтоосон бөгөөд 2026 оны 3-р сарын 31-ний дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь дансанд байршуулна.

#LEND “ЛэндМн ББСБ” ХК 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

“ЛэндМн ББСБ” ХК 2025 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 16.5 төгрөгийн нийт 12,198,477,769.5 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар мэдэгдлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байхаар тогтоосон бөгөөд 2026 оны 4-р сарын 03-ны дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь дансанд байршуулна.

#AIC “Ард даатгал” ХК 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
“Ард даатгал” ХК 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40 төгрөгийн нийт 1,000,000,000.00 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар мэдэгдлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байхаар тогтоосон бөгөөд 2026 оны 4-р сарын 30-ний дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь дансанд байршуулна.

Хэрэв та дээрх компаниудын ногдол ашгаас хэрхэн өгөөж хүртэх талаар мэдэхгүй байвал манай “Үнэт секюритис” ҮЦК-тай холбогдож мэргэжлийн зөвлөхүүдээс мэдээлэл аваарай.

Эх сурвалж: /Marketinfo/

ГАДААД МЭДЭЭ

🟢 Хятадын чип зохион бүтээгч Montage Technology компани Хонгконгийн бирж дээр анх арилжаалагдахдаа хувьцааны үнэ 50%-иас дээш өсөв.

Хятадын чип зохион бүтээгч Montage Technology компанийн хувьцаа даваа гарагт Хонгконгийн бирж дээр анх арилжаалагдахдаа ойролцоогоор 60%-иар өссөн бөгөөд хувьцааны анхдагч зах зээл дээрээс 902 сая ам.доллар татан төвлөрүүлжээ. Хувьцааны анхны үнийг 106.89 хонгконг доллараар тогтоосны дараа хувьцаа 171 хонгконг доллар хүртэл өссөн байна.
2004 онд байгуулагдсан, Шанхайд төвтэй тус компани нь үүлэн тооцоолол, дата төв болон хиймэл оюун ухааны хэрэглээнд зориулагдсан өндөр гүйцэтгэлтэй хагас дамжуулагч чипүүдийг голчлон хөгжүүлдэг.
Хонгконг дахь олон нийтэд санал болгосон хувьцаа 700 дахин давж захиалагдсан бол олон улсад 38 дахин өндөр бүртгэгдсэн нь Хятадын хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарын компаниудад хөрөнгө оруулагчдын сонирхол маш өндөр байгааг харуулж байна.

📉 Биткойн үнэ унаж, хөрөнгө оруулагчид түүний бодит хэрэгцээ, ач холбогдлыг дахин үнэлж эхэллээ. Биткойн=Дижитал алт 🤷‍♂️🤥?

Пүрэв гарагт биткойн 60,062 ам.доллар хүртэл унаж, 2024 оны аравдугаар сарын 11-нээс хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Энэ нь 2025 оны аравдугаар сарын эхээр хүрсэн 126,000 ам.долларын түүхэн дээд үнээсээ 52%-иас илүү буурсан гэсэн үг юм. Баасан гарагт биткойн хэсэгчлэн сэргэж, сүүлд 69,631.97 ам.доллараар арилжаалагдаж, өдрийн дүнгээр 9%-иас дээш өсөлт үзүүлсэн хэдий ч сүүлийн үеийн огцом уналт нь хөрөнгө оруулагчдыг дижитал валютын үүрэг, эсвэл үнэ цэнийг хадгалах хэрэгсэл байх чадвар зэрэг биткойны ашиг тусыг дахин эргэцүүлэхэд хүргэж байна. Үүнтэй зэрэгцэн биткойн худалдан авч хадгалдаг сангуудаас их хэмжээний хөрөнгийн гадагшлах явц үргэлжилж, институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол буурч байгаа нь биткойны үнийг цаашид улам доош татах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зарим арилжаачид биткойны хувьд 70,000 ам.долларыг анхааралтай ажиглах чухал түвшин гэж үзэж байгаа бөгөөд энэ түвшнээс доош унах нь цаашдын уналтыг өдөөж болзошгүйг анхааруулжээ.
Эх сурвалж: CNBC


🪙 Алтны өмнөх өсөлтийн мөчлөгүүд болон уналтууд нь алт цаашид хаашаа чиглэхийг өгүүлж байна вэ?

Алтыг ихэвчлэн аюулгүй хөрөнгө оруулалт гэж үздэг бөгөөд сүүлийн 12 сарын хугацаанд маш сайн гүйцэтгэл үзүүлж, 2025 оны туршид 66%-иар өссөн төдийгүй энэ өсөлтөө 2026 оны эхэн хүртэл үргэлжлүүлсэн. Гэсэн хэдий ч баасан гарагт алтны үнэ бараг 10%-иар унаснаар энэ өсөлтийн мөчлөг сааталд орж, доошлох дарамт нь бусад үнэт металлын зах зээлд нөлөөлснөөр мөнгө, палладиум, платинумын үнэ мэдэгдэхүйц буурсан. Гэхдээ ийм савлагааны дараа ч зах зээлийн ажиглагчид алтны ирээдүйн өсөлтийн боломжийг харсаар байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн уналтыг өсөлтийн төгсгөл бус, түр зуурын ухралт гэж үзэж байна. AJ Bell компанийн хөрөнгө оруулалтын захирал Расс Молд тэмдэглэлдээ алт одоогоор 1971 оноос хойших гурав дахь томоохон өсөлтийн мөчлөгтөө явж байгаа бөгөөд өмнөх хоёр өсөлтийн зах зээл хоёулаа “олон томоохон ухралтыг туулж байсан” гэж онцолжээ. Одоогийн өсөлтийн мөчлөгийг Молд 2015 оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд өмнө таван удаагийн засварыг аль хэдийн туулсан гэжээ.
Эх сурвалж: CNBC

‼️Өнгөрсөн 4 дэх өдрийн арилжаагаар хамгийн том хөдөлгөөн хийсэн гадаад компанийн хувьцаанууд

🛒 Amazon – Amazon 2025 оны дөрөвдүгээр улиралд компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.95 ам.доллар гэж тайлагнасан нь шинжээчдийн таамагласан 1.97 ам.доллараас ялимгүй доогуур байсанд цахим худалдааны аварга компанийн хувьцаа 9%-иар огцом унасан байна.
📲 Reddit – Нийгмийн сүлжээний томоохон компанийн нэг болох Reddit дөрөвдүгээр улирлын ашиг нь хүлээлтээс давснаар хувьцааны ханш нь 4%-иар өссөн байна. Мөн тэд 2026 оны төлөвийг эерэгээр танилцуулж, 1 тэрбум ам.долларын хувьцаагаа буцаан худалдан авна гэдгээ зарласан.
📉 Strategy – Пүрэв гаргийн арилжаагаар биткойн 17%-ийн уналтаар хаагдсаны дараа биткойн эзэмшдэг Strategy компанийн хувьцаа 4%-иар унасан. Компанийн дөрөвдүгээр улирлын алдагдал нэгж хувьцаанд 42.93 ам.доллар болсон нь жилийн өмнөх 3.03 ам.долларын алдагдлаас эрс өссөн байна. Биткойны үнэ 2026 оны эхнээс хойш 27%-иас дээш унасан бол үүний зэрэгцээ Strategy-ийн хувьцааны ханш бараг 30%-иар буурсан байна.
⚙️ Microchip Technology – Microchip санхүүгийн жилийн гуравдугаар улиралд нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг 44 цент, орлого 1.19 тэрбум ам.доллар гэж тайлагнасан нь шинжээчдийн хүлээлт болох 41 цент, 1.18 тэрбум ам.долларыг ялимгүй давсан үзүүлэлт тайлагнасан. Гэсэн хэдий ч хагас дамжуулагчийн Microchip компанийн хувьцаа бараг 6%-иар буурсан байна.

📢ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОХ ХЯЛБАР БОЛЛОО🚀
“Unet SC” аппликейшнаа татаж амжаагүй бол яг одоо татаж аваарай. Хөрөнгө оруулагч болоход хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид танд тусалъя⬇️

Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн онцлох мэдээ мэдээллийн товхимолыг авахыг хүсвэл и-мэйл хаягаа илгээгээрэй.

Please enable JavaScript in your browser to complete this form.

© 2026 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency