🏦 3-р сар гарснаар ТОП-20 индекс өөдөлсөнгүй
Баасан гарагийн арилжаа хаагдахад ТОП-20 индекс -0.28%-иар буурснаар 7 дахь өдрөө дараалан улаарч хаагдлаа. Өөрөөр хэлбэл тус индекс нь цагаан сарын дараа хөрөнгийн бирж нээгдснээс хойш нэг ч өдөр өсөлт үзүүлж чадсангүй. Баасан гаргийн өөрчлөлтөд [MSE:TTL] Тавантолгой ХК (-0.70%), [MSE:XAC] Хас банк ХК (-2.99%), [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК (-2.65%), [MSE:GOV] Говь ХК (-2.58%) зэрэг хувьцааны ханшийн бууралт нөлөөлсөн байна.
📊Инфляц II сард улсын хэмжээнд 9.6 хувьтай гарлаа
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хоёрдугаар сард хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 1.4 хувиар өсөж, жилийн 9.6 хувьтай гарлаа. Сарын өсөлт нь өмнөх саруудын түвшинд хэвээр хадгалагдсан байна. Ийнхүү өмнөх сарынхаа түвшинд хэвээр хадгалагдсан ч өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 3.3 нэгж хувиар өсжээ.
Түүнчлэн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэх тохиолдолд төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид дарамт болж, улмаар инфляцыг эрчимжүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: /Bloombergtv/
📉Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ
НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 14 /RT/. Пүрэв гаргийн арилжааны явцад алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.
Нью-Йоркийн “Comex” биржийн арилжаагаар дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 3005 ам.долларт хүрсний дараа буурч, 2998 ам.доллароор арилжаалагдсан байна.
Алтны үнэ өссөн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн сард Америкийн S&P 500 индекс 10 шахам хувиар буурсан бол гуравдугаар сарын 7-ноос 13-ны хооронд 7 хувиар унажээ.
Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council) мэдээлснээр, өнгөрсөн онд алтны үнийн дээд үзүүлэлт 40 удаа шинэчлэгдсэн байна.
Эх сурвалж: /Montsame/
📊“Nvidia”-ийн хувьцааны ханш үргэлжлэн унаснаар үнэлгээ нь $1 их наядаар буурав
© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency