🟣 Хөрөнгө оруулалтын аяллаа хамтдаа эхэлье!
Монголын хөрөнгийн зах зээлийн үнэт цаасны компани болох Үнэт Секьюритис ҮЦК анх удаа хөрөнгө оруулалтад оролцох сонирхолтой иргэдэд зориулсан “Хөрөнгө оруулалтын анхан шатны онлайн сургалт”-ыг 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс эхэлж долоо хоног бүр онлайнаар зоаион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, хувьцаа болон бондын ялгаа, хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж, онлайнаар хөрөнгө оруулах алхамууд зэрэг чухал сэдвийг хамарч, шинэ хөрөнгө оруулагчдад мэдлэг олгох зорилготой юм.
Үнэт Секьюритис ҮЦК-ийн мэргэжлийн туршлагатай баг сургалтыг удирдан явуулах бөгөөд оролцогчид сургалтын дараа Unet SC аппликейшн ашиглан хөрөнгө оруулалт хийх анхны алхмаа хийх боломжтой болно.
🗓 Сургалтын огноо: 2025.11.10
📞 7700-9090
Хөрөнгө оруулалтын мэдлэгээ нэмэгдүүлж, санхүүгийн ирээдүйгээ ухаалгаар төлөвлөхийг хүсэж буй хүн бүрд нээлттэй энэхүү сургалт нь Монголын хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг өргөжүүлэх, шинэ үеийн хөрөнгө оруулагчдыг бэлтгэх чухал алхам болж байна.
© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency