Мэдээ

📌Хаан банк ХК-ийн зах зээлийн үнэлгээ +45.89 тэрбумаар өсч 2.25 их төгрөг боллоо

Нийтэлсэн огноо: 2025-08-18

Мэдээний огноо: 2025 оны 08 сарын 18

ДОТООД МЭДЭЭ

Монголын хөрөнгийн бирж

ХААН БАНК ХК-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ +45.89 ТЭРБУМААР ӨСЧ 2.25 ИХ ТӨГРӨГ БОЛЛОО

[ХЗЗ-ийн тойм: 2025.08.15] ТОП-20 индекс +0.75%-ийн өсөлт үзүүлснээр 49,004.63 нэгжид, MSE A индекс +1.17%-иар өссөн бол MSE B индекс -0.13%-иар буурсан байна. Биржийн I ангилалд багтах [MSE:KHAN] Хаан банк ХК (+2.08%), [MSE:TTL] Тавантолгой ХК (+1.39%), [MSE:INV] Инвескор ХК (+1.53%), [MSE:SBM] Төрийн банк ХК (+1.42%) зэрэг компаниудын ханшийн гүйцэтгэл 2 гол индексийн өнөөдрийн өсөлтөд нөлөөлөв.

    Шигтгээ: [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаа 1,179.0₮-т хүрч сүүлийн 4 сарын дээд ханшаа тогтоолоо. Ингэснээр банкны зах зээлийн үнэлгээ өнөөдөр +45.89 тэрбум төгрөгөөр өсч 2.25 их наяд төгрөгт хүрээд байна.

МХБ-ийн арилжааны гүйцэтгэлийг харвал 1.6 сая гаруй ширхэг үнэт цаас 524.9 сая төгрөгөөр арилжигсдан ба долоо хоногийн дүнгээр нийт 2.57 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдаад байна. Хөрөнгө оруулагчдын бүтцээр нь харвал хувьцааны арилжааны ердөө 0.9%-ийг гадны арилжаачид, 99.1%-ийг дотоодын хөрөнгө оруулагчид хийлээ.

ТӨРИЙН ХУВЬЧЛАЛ МИАТ-ААС ЭХЛЭХ ҮҮ

“Эрчист Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин төрийн өмчийг хувьчлах ажлыг эхний 6 компаниар эхлүүлэх, үүнд МИАТ, ТОСК, АЗЗА нэгдэл, ТЭЦ-4, Улаанбаатар цахилаан дамжуулах сүлжээ ХХК-иуд багтсан талаар мэдэгдлээ. 

Эхний ээлжинд МИАТ-ийн IPO-г гаргахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн талаар тэрээр мөн дурьдсан бол МИАТ-н гүйцэтгэх захирал ч хэвлэлд уг бодлогыг дэмжиж байгаагаа мэдэгдэв

Мэдээж энэ бодлого хэрэгжвэл тухайн компанидаа ч, хөрөнгийн зах зээлд ч чухал ач холбогдолтой. Гэхдээ хэрэгжих эсэхийг цаг хугацаа харуулна.

Учир нь МИАТ-ын хувьчлал ганц өнөөдөр яригдаж байгаа асуудал биш бөгөөд 2012 онд 49%-ийг нь хувьчлах асуудал, 2016, 2018, 2020 он гээд төрийн өмчийн хувьчлалын жагсаалтад багтаж байсан боловч хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн байдаг.

Эх сурвалж: Marketinfo

ГАДААД МЭДЭЭ

BITCOIN ХАНШ 124 МЯНГААС ДАВЛАА

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /AP/. Канад, Бразил, Энэтхэг, Тайваниас импортлох бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсны дараа Америкийн хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унажээ.

Арилжааны мэдээллээс үзвэл, Dow Jones Industrial Average индекс 633.77 нэгж буюу 1.44 хувиар буурснаар 43,491.55 нэгж, S&P 500 индекс 107.59 нэгж буюу 1.70 хувиар буурч 6,231.80 болжээ. Мөн Nasdaq индекс 483.70 нэгж буюу 2.29 хувиар буурсан байна. Харин Уолл Стритийн “айдас хэмжигч” гэгддэг CBOE хэлбэлзлийн индекс ойролцоогоор сүүлийн зургаан долоо хоногийн хугацаан дахь дээд цэгтээ хүрч, 20.66 нэгжээр өсжээ.

Тарифаас гадна АНУ дахь ажлын байрны өсөлтийн талаарх статистик тайлан таамаглаж байснаас доогуур гарсан нь Америкийн эдийн засаг сулрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна. АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, өнгөрсөн сард ажил олгогчид ажлын байрны тоог ердөө 73 мянгаар нэмэгдүүлсэн нь таамаглаж байснаас /115 мянга/ илт цөөн байв.в.

Wall Street

💰АЛТНЫ ҮНЭ ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙГ АЛДАГДАЛТАЙ ДУУСАХААР БАЙГАА БӨГӨӨД ТРАМП–ПУТИНЫ УУЛЗАЛТ ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

8-р сарын 15 (Ройтерс) – Баасан гарагт алтны үнэ тогтвортой байсан ч инфляцын өндөр үзүүлэлт нь хүү буурах хүлээлтийг багасгаснаар энэ долоо хоногт уналттай хаагдах төлөвтэй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт руу зах зээлийн анхаарал шилжив.

1:40 p.m. EDT (17:40 GMT)-ийн байдлаар спот алт унц нь $3,336.66 байсан ба долоо хоногийн хувьд 1.8%-иар буурсан. АНУ-ын алтны фьючерс бараг өөрчлөлтгүйгээр $3,382.6 дээр хаагдав

АНУ-ын доллар суларснаар бусад валют эзэмшигчдэд алт хямдхан болов. Пүрэв гарагийн мэдээллээр АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс сүүлийн 3 жилд хамгийн өндөр өсөлттэй байлаа. Үүний дараа 9-р сард Холбооны Нөөцийн банк 0.25%-ийн хүү бууруулах магадлал 95%-аас 89.1%-д хүрч буурав.

Мэдээ нийтлэгдсэний дараа өгөөж өгдөггүй алтны үнэ унаж, спот алт 0.6%-иар буурав.

FXTM-ийн шинжээч Лукман Отунуга: “Алтны үнэ Баасан гарагт тогтворжсон ч Трамп, Путин нарын Аляска дахь уулзалтын үр дүнгээс шалтгаалан цаашид дарамтад орж магадгүй” гэв.

Трамп Украины гал зогсоох хэлэлцээрийг хэлэлцэхээр Путиний хамт “эрсдэл өндөртэй” уулзалтад оролцохоор Аляска руу зорив. Ерөнхийдөө геополитикийн тодорхойгүй байдал, бага хүү алтны эрэлтийг нэмэгдүүлдэг.

ANZ-ийн шинжээчид энэ жилийн хоёрдугаар хагаст макро эдийн засаг болон геополитикийн эрсдэл нэмэгдэх тул алтны “аюулгүй хөрөнгө” шинж чанарыг улам өсгөнө гэжээ.

“Алтны өсөлтийн төлөв хэвээр байна. Худалдааны тариф өсөх, дэлхийн эдийн засаг саарах, АНУ-ын мөнгөний бодлого зөөлөрч, доллар сул хэвээр байгаа нь алтны ханшийг дэмжинэ” гэж ANZ мэдээлэв.

АНУ-ын жижиглэнгийн борлуулалт 7-р сард тогтвортой өссөн ч хөдөлмөрийн зах зээл сулрах, барааны үнэ нэмэгдэх нь 3-р улиралд хэрэглэгчдийн зарлагыг хумиж болзошгүй.

Спот мөнгө 0.1%-иар буурч унц нь $37.96 болж, долоо хоногийн хувьд 1%-иар доошлов. Платинум 1.5%-иар буурч $1,336.80, палладиум 2.6%-иар унаж $1,116.52 болов.

📢Өнөөдрөөс хөрөнгө оруулж эхэлье! 🚀📈
Unet SC апп-аа татаж амжаагүй бол яг одоо татаж аваарай. Хөрөнгө оруулагч болоход хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид тусалъя⬇️

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency