Мэдээ

📌Инвескор ХК-ийн хувьцаан дээр 693.5 сая төгрөгийн багц арилжаа хийгдэв.

Нийтэлсэн огноо: 2025-09-08

Мэдээний огноо: 2025 оны 09 сарын 08

ДОТООД МЭДЭЭ

Монголын хөрөнгийн бирж

ИНВЕСКОР ХК-ИЙН ХУВЬЦААН ДЭЭР 693.5 САЯ ТӨГРӨГИЙН БАГЦ АРИЛЖАА ХИЙГДЭВ

[ХЗЗ-ийн тойм: 2025.09.05] Долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр хөрөнгийн зах ногоон өөрчлөлтөөр хаагдсан бөгөөд ТОП-20 индекс өмнөх өдрөөс +0.22%-иар өсч 48,980.02 нэгжид хүрлээ. Харин I ангилалын MSE A индекс +0.35%-иар өссөн бол II ангилалын MSE В индекс өөрчлөлтгүй хаагдав. Зах зээл өсөхөд [MSE:KHAN] Хаан банк ХК (+0.51%), [MSE:TTL] Тавантолгой ХК (+0.28%), [MSE:GOV] Говь ХК (+7.41%), [MSE:SBM] Төрийн банк ХК (+0.75%) зэрэг хувьцаа өсөлт үзүүлснээр  дэмжлэг боллоо.

Шигтгээ: [MSE:INV] Инвескор ХК-ийн 88,015 ширхэг хувьцаа багц дүнгээр зарагдсан бөгөөд нийт 693.5 саяар хэлцэл хийгдэв. Уг хэлцэлийн нэгж хувьцааны үнэ 7,880₮ дээр явагдсан нь зах зээлийн ханшаас бага байна. Хаалтын ханш 8,390.00₮

ГОВЬ ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ -2.30%-ИАР УНАЖ, СҮҮЛИЙН 5 САРЫН ДООД ХАНШИД ХҮРЭЭД БАЙНА

[MSE:GOV] Говь ХК-ийн хувьцааны ханш -2.30%-иар унаж 237.26₮-т хүрч, сүүлийн 5 сарын доод ханшид хүрээд байна. Тус компанийн хувьд даваа гарагт хэлбэрээ өөрчилж ХХК болох асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх товтой байгаа билээ. 

“ШУНХЛАЙ БОНД-2.0” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

“Шунхлай” ХХК нь хөтөлбөрийн хүрээнд 12 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 40 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 40 мянган ширхэг өрийн хэрэгслийг нийтэд санал болгосон.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд авсан ба арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

 

ГАДААД МЭДЭЭ

Wall Street

АЛТНЫ ҮНЭ УНЦ НЬ $3,600-ИЙН ДЭЭД ТҮВШИНД ОЙРТЛОО – АНУ-ЫН СУЛ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ БОДЛОГЫН ХҮҮ БУУРАХ ХҮЛЭЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

2025 оны 9-р сарын 5 (Ройтерс) – АНУ-ын сул ажил эрхлэлтийн мэдээллийн дараа алтны ханш дахин хүчтэй өсөж, унц нь $3,600-д дөхөв. Энэ нь АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулах магадлалтай гэсэн хүлээлтийг улам нэмэгдүүлэв.

  • Спот алт 1.4%-иар өсөж унц нь $3,596.55-д хүрсэн бөгөөд өдөртөө $3,599.89 гэсэн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Ингэснээр алт сүүлийн дөрвөн сарын хамгийн хүчтэй долоо хоногийн өсөлтөө үзүүлэхээр байна.
  • АНУ-ын алтны фьючерс (12-р сарын нийлүүлэлт) 1.3%-иар өсөж унц нь $3,653.30 дээр хаагдав.
  • Энэ жил алт 37%-иар өсөөд байгаа нь 2024 оны 27%-ийн өсөлтийн дараа үргэлжилсэн өсөлт юм. Үүнд ам.долларын сулралт, төв банкуудын худалдан авалт, зөөлөн мөнгөний бодлогын орчин, геополитик болон эдийн засгийн тодорхойгүй байдал гол нөлөө үзүүлжээ.

 📉 АНУ-ын хөдөлмөрийн зах зээл:

  • Наймдугаар сард ажлын байрны өсөлт эрс саарсан.
  • Ажилгүйдлийн түвшин 4.3%-д хүрсэн нь хөдөлмөрийн зах зээлийн сулралын дохио болов.
  • Зах зээлд 9-р сард 25 суурь пунктээр хүү бууруулах 90%, 50 суурь пунктээр бууруулах 10% магадлал гэж тооцоолж байна.

💬 Металл арилжаачин Тай Вонг:

“Алт шинэ дээд түвшинд хүрч, хөрөнгө оруулагчид хөдөлмөрийн зах зээлийн судрал олон удаагийн хүүгийн бууралтад хүргэнэ гэж харж байна. Ойрын болон дунд хугацаанд алтан дээр эерэг төлөв давамгайлах нь тодорхой. Гэхдээ $4000 хүрэхэд одоохондоо хэтэрхий хол байна” гэжээ.

✨ Алт нь хүү төлдөггүй ч тодорхойгүй нөхцөлд хөрөнгө оруулагчдын “аюулгүй хөрөнгө оруулалт”-ын гол сонголт болдог.

🌏 Эрэлт, нийлүүлэлт:

  • Алтны хамгийн том хэрэглэгчид болох Хятад, Энэтхэг-т үнэт металлын бодит эрэлт өндөр ханшийн улмаас энэ долоо хоногт буурчээ.
  • Хятадын төв банкны наймдугаар сарын нөөцийн мэдээлэл Ням гарагт гарах бөгөөд энэ нь 9-р сарын шинэ дээд ханшийг тусгахгүй ч төв банкуудын эрэлтэд өндөр ханш хэрхэн нөлөөлж буй талаар тодорхой мэдээлэл өгөх төлөвтэй.

📌 Бусад үнэт металлууд:

  • Мөнгө: +0.8% өсөж унц нь $40.98, гурав дахь долоо хоног дараалан өс
  • Платин: +0.5% өсөж унц нь $1,373.92
  • Паллади: -1.5% буурч унц нь $1,110.32

 

📢Өнөөдрөөс хөрөнгө оруулж эхэлье! 🚀📈
Unet SC апп-аа татаж амжаагүй бол яг одоо татаж аваарай. Хөрөнгө оруулагч болоход хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид тусалъя⬇️

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency