Нийтлэл

ЯАГААД ХӨГЖИНГҮЙ ОРНЫ ИРГЭД ETF(БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САН)-Д ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ ВЭ?

Нийтэлсэн огноо: 2025-08-01

ETF гэж юу вэ?

ETF (Exchange Traded Fund) буюу биржээр арилжаалагддаг сан нь нэг компанийн хувьцаа бус, олон төрлийн хөрөнгийн багцыг нэг дор эзэмшүүлдэг, бирж дээр хувьцаа шиг арилжаалагддаг санхүүгийн бүтээгдэхүүн юм.

Жишээлбэл:

S&P500 индексийг дагадаг ETF-д хөрөнгө оруулснаар та АНУ-ын 500 шилдэг компанид зэрэг хөрөнгө оруулж байна гэсэн үг. Үүнтэй адил алт, газрын тос, хиймэл оюун ухаан, ногоон эрчим хүч зэрэг таны сонирхож буй бүхий л салбарт чиглэсэн ETF бүтээгдэхүүнүүд бий.

Яагаад өндөр хөгжилтэй орны иргэд ETF-д дуртай байдаг вэ?

  1. Эрсдэл тархсан
    Нэг компанийн хувьцаа унавал шууд хохирох эрсдэлтэй байдаг. Харин ETF нь олон компанийн багц тул нэг нь унасан ч нөгөөгөөр нөхөгддөг гэж үздэг тул эрсдэл багатай гэж үздэг юм.
  2. Урт хугацааны өгөөж өндөр

S&P500 индексийн түүхэн өгөөж: жилд дунджаар 10% (инфляцыг хасаад 7% орчим). Хөгжингүй орны тэтгэврийн сангууд, иргэд нь урт хугацаанд ETF-д оруулж хуримтлал өсгөх стратеги баримталдаг.

  1. Хувьцаа шиг уян хатан

ETF нь биржийн цагаар арилжаалж болдог. Ханш нь realtime-д өөрчлөгдөж байдаг та хүссэн үедээ худалдан авах болон зарах боломжтой.

Тэгвэл та  ETF-д яаж хөрөнгө оруулах вэ?

ETF-д хөрөнгө оруулах хамгийн хялбар арга бол Unet SC аппликейшн -аар дамжуулан хөрөнгө оруулах юм.

Иймд та хувьцаа, крипто, форекс зэрэг эрсдэлтэй арилжаанд бүх мөнгөө хийхийн оронд бага багаар, тогтвортой өсөлттэй ETF багцад хөрөнгө оруулахыг зөвлөж байна.

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency