Бидний тухай

“Үнэт секьюритис ҮЦК” ХХК нь хувь хүн болон байгууллагын хөрөнгө оруулагчдыг хувьцаа, бондын арилжаанд зуучлах, тэдгээрт хөрөнгийн зах зээлийн зөвлөгөө, мэдээлэл хүргэх болон хөрөнгийн удирдлага, санхүү төлөвлөлтөө хийхэд нь шаардлагатай мэдээллээр хангах зэрэг хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээг үзүүлдэг үнэт цаасны компани юм.

Манай ҮЦК нь нийт харилцагчдаа дээд зэргээр анхааран ажилладаг бөгөөд дотоод болон гадаад зах зээлийн мэдээ мэдээлэлд мэргэжлийн дүн шинжилгээ хийснээр харилцагчдынхаа хөрөнгө оруулах сонирхол, эрсдэлийн түвшинд нь нийцсэн багц бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, хурдан шуурхай үзүүлэн ажиллаж байна.


Эрхэм зорилго

Өрсөлдөж биш хамтарж, өмчилж биш хуваалцана

 

Алсын хараа

Хамтын хүчээр үндэсний тэргүүлэх нээлттэй компани болно

Уриа

Хөрөнгө оруулагч бай

 


Үнэт зүйлс

Шударга, зарчимч байх

Мэргэжлийн, ёс суртахуунтай байх

Хариуцлагатай байх

Оролцогч талуудын эрх ашгийг эрхэмлэх

Хамтын үнэ цэн бүтээгч байх

Тасралтгүй өсөж, хөгжих


Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагчид, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагсад болон салбарын түншүүд ээ,

Сайн байцгаана уу ?

“Үнэт Секьюритис” ҮЦК-ийн нэрийн өмнөөс Та бүхэнд энэхүү мэндчилгээг дэвшүүлж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Бидний эрхэм зорилго бол олон улсын шилдэг туршлагыг Монголын хөрөнгийн зах зээлд амжилттай нутагшуулж, харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэнтэй урт хугацаанд итгэлцэлд суурилсан, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.

Манай компани нь ил тод байдал, тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэн, зах зээлийн өөрчлөлт бүрийг боломж болгон хөрөнгө оруулагчдынхаа өмнө шинэ гарцуудыг нээхийн төлөө үргэлж хичээн ажилласаар ирсэн. Бид өөрсдийн мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүй, туршлагадаа үндэслэн хөрөнгө оруулалтын оновчтой шийдлүүдийг танд хүргэж ажиллах нь цаашид ч бидний тэргүүн зорилт хэвээр байх болно.

Та бүхний итгэл, дэмжлэг бол бидний хамгийн үнэт хөрөнгө бөгөөд энэхүү итгэлцэл дээр суурилан илүү өргөн хүрээтэй, үр ашигтай хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Хөрөнгө оруулалтын ертөнцөд эрсдэл, боломж үргэлж зэрэгцэн оршдог. Бид эдгээрийг тэнцвэртэйгээр удирдан, хамтдаа өсөж хөгжихийг зорин ажиллах болно.

Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Хамтын алхам бүхэн үр дүнтэй, ирээдүй бүр гэрэлтэй байх болтугай.

 

Хүндэтгэсэн,
Э.Нямбаяр
/Гүйцэтгэх захирал/

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency