Хувьцаа эзэмшигчдийн хурал гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2025-04-18
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг нь компанийн хувьцаа эзэмшигчид буюу хөрөнгө оруулагчид тухайн компанийн чухал шийдвэрүүдийг хамтран хэлэлцэж, санал хураалтаар шийддэг албан ёсны уулзалт юм.
📌 Хурлын үндсэн зорилго:
- Компанийн үйл ажиллагааны тайланг танилцуулах
- Ашиг хуваарилах (ноогдол ашиг олгох эсэх) асуудлыг шийдэх
- ТУЗ (Төлөөлөн Удирдах Зөвлөл) болон гүйцэтгэх удирдлагуудыг сонгох
- Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах
- Чухал стратегийн шийдвэрүүдийг батлах (жишээ нь: хөрөнгө оруулалт, нэгтгэх, худалдан авах гэх мэт)
🧑⚖️ ТАНЫ ЭРХ (1 ширхэг хувьцаатай ч байсан эдэлнэ)
- Хуралд оролцох эрх
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй. Онлайн болон танхимын хэлбэрээр оролцож болно.
- Санал өгөх эрх
Хувьцааны тоонд харгалзсан хэмжээгээр санал өгнө. 1 хувьцаа = 1 санал. Жишээ нь, 1 ширхэг хувьцаатай бол 1 саналтай байна.
- Мэдээлэл авах эрх
Хурлын материал, санхүүгийн тайлан, саналын хураалтын дүн гэх мэт мэдээллийг авах эрхтэй.
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах
Хэрвээ та өөрөө оролцож чадахгүй бол өөр хүнийг итгэмжлэл-ээр оролцуулж болно.
🏦 ГОЛОМТ БАНК ХК-НЫ ЖИШЭЭ
Голомт Банк ХК нь 2022 онд IPO хийж олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж эхэлсэн. Та тухайн хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд:
- Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй тул мэдээлэл нь ил тод байдаг.
- Жилийн ээлжит хурал нь ихэвчлэн 4-р сард болдог (2025 оны хурал 4 сарын 17-нд зарлагдсан).
- Хурлын мэдээллийг www.golomtbank.com, Монголын хөрөнгийн бирж болон олон нийтийн сүлжээгээр зарладаг.
- Та хурлын материалтай танилцах, онлайнаар бүртгүүлэх, мөн санал өгөх боломжтой.
📝 ХУРАЛД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
- Хурлын зарлал гарсан эсэхийг шалгах
- Голомт банкны вэбсайт, Монголын хөрөнгийн бирж, мөн өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компаниас мэдэх боломжтой.
- Бүртгүүлэх (хурлын өмнө)
- Цахимаар бүртгүүлэх мөн өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компаниар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
- Хуралд оролцох
- Цахимаар (онлайнаар) оролцох эсвэл танхимаар очих.
- Санал өгөх
- Хурлын үеэр хэлэлцэх асуудлаар санал өгөх (1 хувьцаа = 1 санал)