Нийтлэл

Геополитикийн хурцадмал байдал зах зээлийн савлуулж байна.

Нийтэлсэн огноо: 2026-03-23

Сүүлийн өдрүүдэд дэлхийн хөрөнгийн зах зээл огцом уналт үзүүлж, гол индексүүд дараалан буурлаа. Үүний гол шалтгаан нь АНУ–Ираны хооронд үүсээд буй хурцадмал нөхцөл байдал гүнзгийрч, Ормузын хоолойн эргэн тойрон дахь эрсдэл эрс нэмэгдсэнтэй холбоотой юм.
АНУ-ын зүгээс Иранд Ормузын хоолойг дахин нээх хатуу шаардлага тавьсан бол Иран хариу цохилт өгөх боломжтой хэмээн анхааруулсан нь дэлхийн зах зээлд тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.
Энэхүү нөхцөл байдал хамгийн түрүүнд газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, Brent төрлийн газрын тос үнэ баррель нь $112 орчимд хүрлээ. Мөн Goldman Sachs банк 3–4 дүгээр сарын Brent нефтийн үнийн төсөөллөө $110 болгон өсгөсөн байна.
Газрын тосны үнэ өсөх нь инфляцыг нэмэгдүүлж, төв банкууд бодлогын хүүгээ бууруулах бус өндөр түвшинд хадгалах магадлалыг нэмэгдүүлдэг. Үүний нөлөөгөөр санхүүгийн зах зээлд дараах өөрчлөлтүүд ажиглагдаж байна:
🔻Хувьцааны зах зээл уналтанд орж,
🔻Бондын өгөөж өсөж,
🔻Компаниудын үнэлгээ буурч байна.
Ормузын хоолойн тээвэрлэлтийн урсгал богино хугацаанд тасалдах эрсдэл хэвээр байгаа ч зах зээл ирэх саруудад аажмаар тогтворжих боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн онцлох мэдээ мэдээллийн товхимолыг авахыг хүсвэл и-мэйл хаягаа илгээгээрэй.

Please enable JavaScript in your browser to complete this form.

© 2026 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency