TOP 20, MSE A, MSE B гэсэн нь ямар утгатай вэ?

Нийтэлсэн огноо: 2024-09-16

Топ 20МХБ-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журам”-ийн дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлэх ба багцыг жил бүр шинэчилдэг.

MSE A – 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн тус индексийг тооцоолж эхэлсэн бөгөөд индексийн багцад МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн I ангилалд багтсан компаниудын үнэт цаас орно.

MSE B – 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн тус индексийг тооцоолж эхэлсэн бөгөөд индексийн багцад МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн II ангилалд багтсан компаниудын үнэт цаас орно.

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency